Онлайн банк Таны төлөө бид завгүй ажиллана...
Банкууын орон сууцны зээлийн нөхцлүүд
Монголбанкнаас орон сууцны 8 хувийн зээлийн журмыг батлаад удаагүй байгаа ч арилжааны банкууд зээл хүссэн иргэдийн хөлд дарагдаад байна. Хөтөлбөрийн эхний 8 хоногт 8712 өрх өмнөх зээлээ 8 хувийн хүүтэйд шилжүүллээ. 251 тэрбум төгрөгийн зээл дахин санхүүжүүлсэн байна. Найм хоногт 403 өрх 17,1 тэрбум төгрөгийн шинэ зээл авчээ. “Цалинтай л бол байртай” болох 8 хувийн хүүтэй зээл олгож эхэлсэн 8 хоногт 9115 иргэн үр дүнг нь хүртлээ. Нэг өрх дундчаар дөрвөн хүнтэй байдаг учраас 40 шахам мянган хүн хамрагдсан нь нэг аймагтай тэнцэнэ.
Өмнө авсан өндөр хүүтэй зээлээ 8 хувьтайд хэрхэн шилжүүлэх, шинээр хамрагдахад хэрэгцээ шаардлагтай мэдээлэл бэлтгэн хүргэж байна.
Шинээр зээл хэрхэн авах вэ?
18 нас хүрсэн, тогтмол ажил орлоготой Монгол улсын иргэн бүр хамрагдах эрхтэй. Хот, хөдөө гэлтгүй орон даяар энэ хөтөлбөр хэрэгжих юм. Зээл хүссэн иргэн :
-
Банк санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өргүй байх;
-
Өрхийн гишүүний аль нэг нь “Төрийн албан хаагчдыг орон сууцны зээлд хамруулах журам” болон “Иргэдийг жилийн 6 хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах харилцааг зохицуулах журам”-ын дагуу авсан орон сууцны зээлгүй байх;
-
Сүүлийн нэг жил байгууллагадаа тогтвор суурьшилтай ажилласан байх;
-
Хувиараа бизнес эрхлэгчийн хувьд 2-оос доошгүй жил тогтмол үйл ажиллагаа эрхэлсэн байх;
-
Зээлийн хугацаанд амь насны даатгалд даатгуулах;
-
Зээлдэгчийн өрхийн татварын өмнөх орлогын 45 хувь нь зээлийн сарын төлбөрт хүрэлцэхүйц байх ёстой юм.
Та орон сууцны 8 хувийн зээл авахын тулд юуны өмнө бүрэн ашиглалтанд орсон, 80 м2-аас багагүй талбайтай шинэ, эсвэл одоо ашиглагдаж байгаа хуучин орон сууцнаас сонгон, хөтөлбөрт хамрагдсан аль нэг банкинд хандана уу. Орон сууцны 8 хувийн ипотекийн зээлийг Монголбанкны шалгуурыг давсан “ХААН”, “Хас”, “Худалдаа хөгжлийн банк”, “Голомт”, “Хадгаламж”, “Тээвэр хөгжлийн банк”, “Эрэл”, “Капитрон”, “Кредит”, “Улаанбаатар хотын банк”, “Төрийн банк”, “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”, “Чингис хаан банк”, “Капитал” гэсэн 14 банк олгож байна.
Та байраа сонгосны дараа доорхи нийтлэг материалыг бүрдүүлэх бөгөөд нарийн мэдээлэл нь банк тус бүрээс хамаараад бага зэрэг өөрчлөгдөнө.
Үүнд:
-
Зээлийн өргөдөл,
-
Цахим үнэмлэх, 1 хувь цээж зураг
-
Оршин суугаа хорооны тодорхойлолт
-
Орон сууц худалдах, худалдан авах гэрээ
-
Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ
-
Зээлийн барьцаанд тавигдсан эсэх талаарх үл хөдлөх хөрөнгийн лавлагаа
-
Хөдөлмөрийн гэрээ
-
Ажил олгогч байгууллагын тодорхойлолт (ажилласан жил болон цалингийн хэмжээг заасан)
-
Нийгмийн даатгалын дэвтэр
-
Гэрлэлтийн гэрчилгээ
-
Өрхийн болон Бизнесийн орлогыг баталгаажуулах баримт бичиг
-
Банкнаас шаардсан бусад баримт бичиг
Та материалаа хэр хурдан бүрдүүлэхээс шалтгаалаад зээл гарах хугацаа харьцангүй өөр байх бөгөөд банкнаас зээл олгох тухай шийдвэр гарсаны дараа та худалдагч талтай худалдах, худалдан авах гэрээ хийж урьдчилгаа 30%-ийг худалдагч талын дансанд шилжүүлнэ. Ингээд банктай зээлийн барьцааны гурвалсан гэрээ хийнэ. Барьцааны гэрээ хийсний дараа харъяа дүүргийн үл хөдлөх хөрөнгийн газарт гэрээг бүртгүүлнэ.
Эд хөрөнгийн барьцааны /ипотек/ гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлж өгөх баримт бичгүүд:
1. Зээлийн болон барьцааны гэрээ /гэрээнд заасан бол нотариатаар гэрчлүүлсэн байна/
2. Нотариатаар гэрчлэгдээгүй гэрээний хувьд иргэний үнэмлэх, насанд хүрээгүй хүний төрсний гэрчилгээний хуулбар
3. Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ
4. Зээлдүүлэгчийн албан ёсны бичиг баримт, зөвшөөрөл, биеийн байцаалтын хуулбар
5. Үйлчилгээний хураамж: 0.05% , яаралтай бол 0.1%
6. Эд хөрөнгийн барьцааны эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт орсныг бүртгэхэд 5000 төгрөг
7. Барьцаалбар үйлдсэн бол хавсаргах /үйлчилгээний хураамж 3000 төгрөг/
8. Мэдүүлэг бөглөнө.
Мэдүүлэгт дээр дурьдсан нотлох баримтуудыг хавсарган хүлээлгэн өгч буцах хуудас /тасалбар/ авна. Мэдүүлэг хүлээн авснаас хойш энгийн үйлчилгээг 3 хоногт, яаралтай үйлчилгээг ажлын 8 цагт багтаан бүртгэнэ. Үүний дараа банкиндаа очиж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг банкинд барьцаалснаар банк худалдан авагч талд зээлийг бүрэн шилжүүлнэ. Ийнхүү та орон сууцандаа ороод, авсан зээлээ 20 жилийн турш, 8 хувийн хүүтэйгээр эргэн төлөх юм.
Хуучин зээлээ 8 хувьтайд хэрхэн шилжүүлэх вэ?
Арилжааны банкуудад орон сууцны зээлийн үлдэгдэлтэй иргэд 8 хувийн хүүтэй зээлд шилжүүлэх боломжтой. Ингэхийн тулд Зээлдэгч зээлээ шилжүүлэх хүсэлтээ өмнө нь орон сууцны зээл олгосон арилжааны банкны салбар, тооцооны төвд хандаж гаргана.
Зээл шилжүүлэхэд тавигдах шаардлага нь шинээр ипотекийн зээл авахад тавигдах бүх шаардлагатай ижил бөгөөд зээлдэгчийн гараар бичсэн өргөдөл, зээл хүсэгч, хамтран зээлдэгчийн цахим иргэний үнэмлэх болон банкнаас шаардах бусад материалыг бүрдүүлснээр жилийн 8 хувийн зээл рүү шилжүүлэх боломжтой юм.


8 (+/- 1%) %-ийн хүүтэй орон сууцны зээл
Ерөнхий мэдээлэл:
МУ-ын Засгийн Газар, Монголбанкнаас эхлүүлсэн орон сууцны ипотекийн зээлийн дэд хөтөлбөрийн хүрээнд ХААН Банк 6-р сарын 17-ны Даваа гарагаас эхлэн орон даяар байрлах бүх салбар нэгжээрээ дамжуулан 8(+/-1%) хувийн хүүтэй орон сууцны зээл авах хүсэлтийг хүлээн авч эхэллээ. (Бизнес төв, Бизнес зээлийн төвийн хувьд зөвхөн өөрийн салбар нэгжийн харилцагч нарын хүсэлтийг хүлээн авна.)
ХААН Банкнаас 8 хувийн хүүтэй орон сууцны зээлийг Засгийн Газраас баталсан “Орон сууцны ипотекийн ерөнхий журам”, Монголбанкнаас баталсан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-д тус тус заасны дагуу өөрийн банкны орон сууцны зээл олгох журам, үйл явцад нийцүүлэн шуурхай олгохоор бэлтгэл ажлыг хангаад байна.
Зээлийн нөхцөл:
Хүү: Монголбанкнаас баталсны дагуу буюу жилийн 8(+/- 1%) хувь
Урьдчилгаа төлбөр: 30 хувиас доошгүй
Зээлийн хугацаа: 20 хүртэл жил
Зээлийн барьцаа: Худалдан авч буй орон сууц нь зээлийн үндсэн барьцаа болно.
Бусад нөхцөл: ХААН Банкны орон сууцны зээлийн журмын дагуу
Зээл хүсэгчид тавигдах шаардлага:
Шинээр 8 хувийн хүүтэй зээл авахын тулд иргэд Засгийн Газраас баталсан “Орон сууцны ипотекийн ерөнхий журам”, Монголбанкнаас баталсан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-д заагдсан ерөнхий шаардлагыг бүрэн хангасан байна. Үүнд:
-
Монгол улсын иргэн, 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай байх;
-
Урьдчилгаа төлбөр орон сууцны үнийн дүнгийн 30-аас доошгүй байх;
-
Өрхийн орлогын 45%-иар /татварын өмнөх/ зээлийн төлбөрөө төлөх боломжтой байх;
-
Банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өргүй, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй байх;
-
Өрхийн аль нэг гишүүн нь өмнө нь хэрэгжиж байсан “Төрийн албан хаагчдыг орон сууцны зээлд хамруулах журам” болон “Иргэдийг жилийн 6 хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах харилцааг зохицуулах журам”-ын дагуу авсан орон сууцны зээлийн үлдэгдэлгүй байх;
Шаардлагатай тохиолдолд Банк харилцагчид дотоод журмынхаа дагуу нэмэлт шаардлага тавьж болно.
Бүрдүүлэх материал:
-
Цахим иргэний үнэмлэх;
-
Сүүлийн 6 сарын хугацааны 1% цээж зураг;
-
Оршин суугаа газрын тодорхойлолт (Зөвхөн Улаанбаатар хотын хувьд);
-
Орлого тодорхойлох баримтууд;
-
Шийдвэр гүйцэтгэлийн албанаас авсан шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр төлбөртэй эсэх лавлагаа;
-
Барьцаа хөрөнгийн ҮХХ-ийн гэрчилгээний хуулбар, ЭХЭУБүртгэлийн лавлагаа, орон сууц худалдах худалдан авах гэрээ;
Зээлээр худалдан авах орон сууцанд тавигдах шаардлага:
-
Нийт талбайн хэмжээ нь 80 м.кв-аас дээшгүй шинэ болон хуучин орон сууц байж болно. /Талбайн хэмжээг ҮХХ-ийн гэрчилгээн дээрх талбайн хэмжээн дээр үндэслэнэ/;
-
“Худалдах худалдан авах гэрээ”-ээр өмчлөл нь шилжсэн байх;
-
Барьцаанд бүртгэгдэх үед эд хөрөнгө өмчлөх болон эд хөрөнгийн бусад эрхийн талаар гуравдагч этгээдэд шаардах эрх үүсээгүй байх;
-
Урьдчилгаа төлбөр хүрэлцэхгүй тохиолдолд өөрийн өмчлөлийн орон сууцаа нэмж барьцаалан зээл авч болно. Монгол Улсад байршилтай, зөвхөн нийтийн зориулалттай орон сууц байх (ҮХХ-ийн гэрчилгээ бүхий автомашины зогсоол орохгүй);
-
Инженерийн дэд бүтэц (цахилгаан, дулаан, ус, ариутгах татуурга, холбоо дохиолол гэх мэт)-д бүрэн холбогдсон, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ” гарсан, барилгын техникийн хяналт хэрэгжүүлэгч байгууллагын шийдвэрээр ашиглахыг хориглоогүй орон сууц байх
Хуучин зээлээ шилжүүлэх:
Хөтөлбөрийн хүрээнд ХААН Банкинд орон сууцны зээлийн үлдэгдэлтэй иргэд зээлээ 8 хувийн хүүтэй зээлд шилжүүлэх боломжтой.
Хандах салбар нэгж:
Зээлдэгч зээлээ шилжүүлэх хүсэлтээ орон сууцны зээл авсан тухайн салбар, тооцооны төвд хандаж гаргана.
Зээл шилжүүлэхэд тавигдах шаардлага:
-
Шинээр ипотекийн зээл авахад тавигдах бүх шаардлагыг хангасан байх;
Зээл шилжүүлэхэд бүрдүүлэх материал :
-
Зээлдэгчийн гараар бичсэн өргөдөл;
-
Зээл хүсэгч болон хамтран зээлдэгч нь цахим иргэний үнэмлэх болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас авсан шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр төлбөртэй эсэх лавлагаа зэргийг бүрдүүлэх;

Зээлийн нөхцөл:
ЗЭЭЛИЙН ХУГАЦАА |
ЗЭЭЛИЙН ХҮҮ /ТӨГРӨГ/ |
УРЬДЧИЛГАА ТӨЛБӨР |
---|---|---|
20 жил хүртэл |
8 (+/-1)% |
30% |
Урьдчилан төлөх боломжтой. |
|
|
|
---|---|---|
|
|
|
|
Орон сууцанд тавигдах шаардлага:
-
Амьдран суух зориулалтай;
-
Орон сууцны талбайн хэмжээ 80 хүртэл метр.кв;
-
Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй;
-
Орон сууцны өмчлөх эрхийг гуравдагч этгээдэд шаардах эрх үүсээгүй байх.
Зээл хүсэгчид тавигдах шаардлага:
-
Монгол Улсын иргэн, 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай;
-
Сүүлийн 6 сарын хугацаанд банк санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өргүй, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй байх;
-
Өрхийн гишүүний аль нэг нь Засгийн Газраас хэрэгжүүлсэн 6 хувийн хүүтэй болон төрийн албан хаагчдын хөнгөлөлттэй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;
-
Өр төлбөр, татварын өмнөх орлогын харьцаа 45 хувь (Хэрэглээ, бизнесийн зориулалтаар авсан зээлийн сарын төлбөрүүд орно);
-
Бизнес болон цалингийн тогтмол орлоготой;
-
Ажил болон бизнесийн үйл ажиллагааг сүүлийн 1 жил тогтвортой эрхэлж буй;
-
Урьдчилгаа төлбөрийг бүрдүүлсэн эсхүл урьдчилгаа төлбөрт дүйцүүлэн өөрийн өмчлөлийн орон сууц барьцаалуулах боломжтой;
-
Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болох үед 65-аас дээшгүй настай байх;
-
Амь нас, эд хөрөнгийн даатгал хийгдсэн байх.
Зээл шилжүүлэх:
Та ХасБанкны зээл авсан салбар, тооцооны төвд хандан зээл шилжүүлэх хүсэлтээ одоогийн орлогын хэмжээг тодорхойлох баримтуудын хамт ирүүлнэ үү.
Зээл шилжүүлэх өргөдлийн маягтыг ЭНД ДАРЖ авна уу?
Зээлийн нөхцөл: |
· Урьдчилгаа төлбөрийн хэмжээ: 30% ба түүнээс дээш · Зээлийн хүү (жилийн): 8% төгрөгөөр · Зээлийн хугацаа: 20 хүртэл жил |
|
|
|
||
|
||
Та 8%-ийн зээлд хамрагдаж, хэмнэсэн мөнгөө хэрхэн зөв удирдах вэ? |
||
Сарын 1,5% хүүтэй зээлд хамрагдсан иргэдийн зээл нь 8% хүүтэй зээл рүү шилжихэд сар бүрийн тэнцүү төлбөр ойролцоо 40 хувиар буурч байна. Энэ нь иргэдийн хувьд маш том хэмнэлт болж байгаа бөгөөд энэхүү хэмнэсэн мөнгийг та урьдын адил зээл төлж байгаа мэт бодон зээл төлөх өдрийг сонгон Тогтмол шилжүүлгийн үйлчилгээгээр хадгаламжийн данс руу хуримтлал болгон шилжүүлсэнээр та болон таны гэр бүлийн ирээдүйд том хөрөнгө оруулалт болож, маш энгийн, дэвшилтэд аргаар хуримтлалтай болох боломжтой. Жишээ нь, та 879,614.00 төгрөгөөр сар бүр зээл төлж байгаад 8% руу шилжихэд сар бүр 479,186.00 төлөх ба танд 400,428.00 төгрөгийн хэмнэлт үүсэх болно. Энэхүү 400,428.00 төгрөгийг сар бүр хугацаатай хадгаламжид шилжүүлбэл та 10 жилийн дараа ойролцоо 107,932,362.00 төгрөгийн хуримтлалтай болно. |
Зээлийн ерөнхий нөхцөл
-
Зээлийн хугацаа 20 хүртэл жил
-
Зээлийн хүү /жилийн/ 8 /±1/, тухайн жилийн инфляциас хамаарч улиралд нэг удаа өөрчлөгдөж болно.
-
Урьдчилгаа төлбөр 30%-аас дээш/Өөрийн өмчлөлийн орон сууцыг урьдчилгаа хэлбэрээр барьцаалж болно/
-
Өрхийн өр орлогын харьцаа татварын өмнөх орлогын 45 хувиас ихгүй
Зээлээр худалдан авах орон сууц нь дараах шаардлагыг хангасан байна.
-
Инженерийн дэд бүтэц (цахилгаан, дулаан, ус, ариутгах татуурга, холбоо дохиолол)-д бүрэн холбогдсон, эрх бүхий байгууллагын шийдвэрээр байнгын ашиглалтад орсон шинэ орон сууц болон инженерийн дэд бүтэцэд бүрэн холбогдсон, барилгын техникийн хяналт хэрэгжүүлэгч байгууллагын шийдвэрээр ашиглахыг хориглоогүй,ашиглагдаж байгаа хуучин орон сууц байх.
-
Монгол Улсад байршилтай, зөвхөн нийтийн зориулалттай орон сууц байх.
-
Нийт талбайн хэмжээ нь “Орон сууцны барилгын хэмжээг тооцох аргачлал” MNS6058:2009 стандартын дагуу тооцсоноор 80 м2-аас дээшгүй орон сууц байх.
-
Монголбанкнаас баталсан “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-д заасны дагуу эд хөрөнгийн болон амь насны даатгалд хамрагдсан байх
-
Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх болон эд хөрөнгийн бусад эрхийн талаар гуравдагч этгээдэд шаардах эрх үүсээгүй байх.
-
Барьцаалбар үйлдсэн байх.
-
Банк ипотекийн зээлийн барьцаа болж байгаа орон сууцны чанар, ашиглалтын байдал, барьцаагаар үүргийн гүйцэтгэл хангуулах нөхцөлтэй холбоотой нэмэлт шаардлага тавих эрхтэй байна /Түүхчилсэн лавлагаа Г.М/
Зээлдэгчид тавигдах шалгуур үзүүлэлт
-
Монгол улсын иргэн, 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай
-
Банк санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй байх.
-
Өрхийн гишүүний аль нэг нь Засгийн газрын 2009 оны 368 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчдыг орон сууцны зээлд хамруулах журам”-ын дагуу авсан орон сууцны ипотекийн зээлийн өрийн үлдэгдэлгүй байх
-
Өрхийн гишүүний аль нэг “Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, Сангийн сайд, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 45/49/А-108 дугаар хамтарсан тушаал, захирамжаар баталсан “Иргэдийг жилийн 6 хувийн хүүтэй орон сууцны зээлд хамруулах харилцааг зохицуулах журам”-ын дагуу авсан орон сууцны ипотекийн зээлийн өрийн үлдэгдэлгүй байх
-
Тухайн байгууллагад 1,5 жилээс доошгүй хугацаанд ажилласан байх
Бүрдүүлэх материалын жагсаалт
-
Зээл хүссэн өргөдөл
-
Зээлдэгч болон хамтран зээлдэгчийн анкет
-
Гэр бүлийн насанд хүрсэн гишүүдийн иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
-
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тодорхойлолт
-
Байнга оршин суугаа газрын Засаг даргын тодорхойлолт /Ам бүлийн гишүүдийн овог нэрийн хамт/
-
Худалдан авагч этгээдтэй хийсэн орон сууц худалдах, худалдан авах гэрээ
-
Худалдан авах орон сууцны эд хөрөнгийн эрхийн гэрчилгээ
-
Улсын бүртгэлийн ерөнхий газраас авсан дэлгэрэнгүй лавлагаа
-
Шаардлагатай үед барьцаа хөрөнгийн эрх бүхий байгууллагаас хийсэн үнэлгээ
-
Зээл хүсэгч нь бусад банк, банк бус санхүүгийн байгууллагад хэвийн зээлийн өрийн үлдэгдэлтэй бол тус банк, банк бус санхүүгийн байгууллагатай байгуулсан зээлийн гэрээ, дансны хуулга
-
Урьдчилгаа төлбөрийг төлсөн, эсхүл төлөх боломжтойг батлах баримт /Хадгаламж, харилцах дансны хуулга Г.М/
Цалингийн орлоготой бол
-
Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /Сүүлийн 2-3 жилийн хугацанд нийгмийн даатгал төлөгдсөн хэсэг, ажилд томилсон тушаал хэсэг, иргэний зураг, нэр, мэдээлэлтэй хэсгүүдийг хувилна/
-
Ажлын газрын үнэмлэхний хуулбар, хөдөлмөрийн гэрээ
-
Цалингийн дансны хуулга, ажил олгогч байгууллагын цалингийн тэмдэглэл, тодорхойлолт, хүснэгт
Бизнесийн орлогтой бол
-
Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд хуулийн дагуу зайлшгүй тусгай зөвшөөрөл авах шаардлагатай бол эрх бүхий байгууллагаас авсан албан ёсны зөвшөөрөл, лиценз, ажлын байрны дүгнэлт, түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг бол түрээсийн гэрээ
-
Өрхийн бизнесийн үр ашгийн тооцоо, бараа материал, бизнесийн орлогын бүртгэл, хар дэвтэр, харилцах, хадгаламжын дансны хуулга
-
Зээл хүсэгч нь хувьдаа хуулийн этгээдтэй, түүнээс орж ирэх орлогоор зээл, зээлийн хүүний төлбөрийг төлөх бол аж ахуй нэгжийн гэрчилгээ, дүрмийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, сүүлийн 2 жилийн татварын албаар баталгаажсан санхүүгийн тайлан
-
Түрээсийн орлоготой бол /Түрээсийн гэрээ, төлбөр хүлээн авсан баримт, түрээслэгч объектийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, түүний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд хуулийн дагуу зайлшгүй тусгай зөвшөөрөл авах шаардлагатай бол эрх бүхий байгууллагаас авсан албан ёсны зөвшөөрөл, лиценз, ажлын байрны дүгнэлт Г.М/
Бүрдүүлэх матераилын жагсаалт:
-
Компанийн дүрэм, гэрчилгээний хуулбарууд нотариатаар баталгаажуулах
-
Компанийн одоо явуулж байгаа үйл ажиллагаа, танилцуулга
-
Барьцаа хөрөнгийн мэдээлэлүүд /хаяг, байршил, м.кв, өөрсдийн үнэлгээг тусгасан хүснэгт
-
Захирлын оршин суугаа хорооны тодорхойлолт
-
Цээж зураг
-
Иргэнийн үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
-
Сүүлийн 2 жилийн санхүүгийн тайлан /татварын албараар баталгаажсан/
-
Барьж байгаа амины орон сууцуудтай холбоотой зөвшөөрөл гэрээ, хэлцэлүүд
-
Одоо явуулж байгаа үйл ажиллагааны түрээсийн гэрээ
-
Байгууллагын болон хувийн орлого ордог дансны хуулгууд /орлогоо баталгаажуулах үүднээс бүхий л орлогуудыг тусгах шаардлагатай/
-
Барьцаа хөрөнгүүдийн үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас авсан түүхчилсэн лавлагаа
-
Үйл ажиллагаа явуулах, болон явуулж байгаа газруудын гэрчилгээнүүд